СӨХ-д зориулсан систем

Танай СӨХ-ийн бүх ажил нэг системд

Төлбөр цуглуулалт, санхүүгийн тайлан, засварын дуудлага, зарлал мэдэгдэл — оршин суугчийн апп-тайгаа хамт. Excel, цаас, групп чатаар тарсан ажлыг нэг дор цэгцэлнэ.

Өрх бүрээс сард 650₮Туршилтын хугацаанд үнэгүй

Улаанбаатарын шинэ орон сууцны хороолол

Улаанбаатар, ЯармагЗураг: Chinneeb · CC BY 4.0

HomeHub оршин суугчийн апп — нүүр дэлгэц
650₮
нэг өрх · нэг сар
0₮
туршилтын хугацаанд
QPay
оршин суугч шууд төлнө
3
апп, веб, удирдлагын самбар

Төлбөр цуглуулалт

Төлбөрийг айл айлаар хөөцөлдөхөө болино

Сарын нэхэмжлэх автоматаар үүсч, оршин суугчийн утсанд очно. Тэд апп-аасаа QPay-ээр шууд төлөхөд төлөлт нь айлдаа өөрөө бүртгэгдэнэ.

  • Нэхэмжлэх сар бүр автоматаар үүснэ
  • QPay болон банкны шилжүүлгээр төлнө
  • Банкны хуулгыг оруулахад гүйлгээ айл бүрт тулгагдана
  • Илүү төлөлт дараа сард автоматаар шилжинэ
office.homehub.mn · Нэхэмжлэлүүд
Удирдлагын самбар — сарын нэхэмжлэхүүд
Оршин суугчийн апп — төлбөрийн мэдээлэл
office.homehub.mn · Хаалганы үлдэгдэл
Удирдлагын самбар — айл бүрийн үлдэгдэл

Ил тод санхүү

Мөнгө хаашаа орсныг айл бүр мэднэ

«СӨХ-ийн мөнгө хаашаа ордог юм бэ?» гэдэг асуултад тайлан өөрөө хариулна. Орлого, зарлага бүр бүртгэлтэй, мөнгөн урсгалын тайланг оршин суугчид апп-аасаа харна.

  • Айл бүрийн авлага, үлдэгдэл бодит цагт
  • Давхар бичилттэй санхүүгийн бүртгэл, зардлын хяналт
  • Цалин, НДШ, татварын тайлангийн тооцоо, экспорт
  • Хурлын өмнө тайлан үргэлж бэлэн

Өдөр тутмын ажил

Дуудлага, зарлал, усны заалт — бүгд бүртгэлтэй

Засварын дуудлага

Оршин суугч зурагтай дуудлага өгнө. Засварчинд хуваарилагдаж, өмнө, дараах зургаар баталгаажна. Төлбөртэй ажил сарын нэхэмжлэхэд нэмэгдэнэ.

Зарлал, мэдэгдэл

Ус хаах, хурал хийх, нэхэмжлэх гарах — мэдэгдэл оршин суугч бүрийн утсанд шууд очно. Орцны хаалган дээр зарлал наах шаардлагагүй.

Усны тоолуур, контор

Оршин суугч заалтаа утаснаасаа илгээж, байцаагч баталгаажуулна. Хэрэглээ нэхэмжлэхэд шууд тусна — конторын тооцоонд ч тохирно.

Оршин суугчийн апп

Нэхэмжлэх, төлбөр, усны заалт, дуудлага, мэдээ — бүгд гар утсанд.

Веб портал

Апп татахгүйгээр homehub.mn-ээр нэвтэрч бүх үйлчилгээгээ авна.

Удирдлагын самбар

Дарга, менежер, нягтлан, байцаагч, засварчны өдөр тутмын ажлын нэгдсэн систем.

Үнэ

Нэг үнэ. Нуугдмал нөхцөлгүй.

Багц сонгож толгой гашилгах хэрэггүй. Удирдлагын систем, оршин суугчийн апп, санхүүгийн бүртгэл бүгд нэг үнэд багтсан.

Жишээ тооцоо

100 айлтай СӨХ сард 65,000₮ төлнө.

HomeHub — бүх боломж

650₮нэг өрх · нэг сар

Туршилтын хугацаанд үнэгүй

  • Сарын нэхэмжлэх, QPay төлбөр
  • Банкны хуулга тулгалт
  • Санхүүгийн бүртгэл, тайлан
  • Оршин суугчийн апп, веб
  • Засварын дуудлага
  • Зарлал, мэдэгдэл
  • Усны тоолуурын заалт
  • Санал хүсэлт, мэдээллийн урсгал
Үнэгүй туршиж үзэх

Хэрхэн эхлэх вэ

Гурван алхмаар эхэлнэ

  1. 1

    Бидэнтэй холбогдоно

    Системээ хамт үзэж, танай СӨХ-д хэрхэн тохирохыг ярилцана.

  2. 2

    Байр, айлын бүртгэлээ оруулна

    Жагсаалтаа өгөхөд л болно — оруулахад нь бид тусална.

  3. 3

    Оршин суугчид ашиглаж эхэлнэ

    Нэхэмжлэхээ харж, QPay-ээр төлж, дуудлагаа өгнө.

Түгээмэл асуулт

Оршин суугчид заавал апп татах шаардлагатай юу?

Үгүй. Гар утасны аппаас гадна homehub.mn вебээр нэвтэрч нэхэмжлэхээ харах, төлөх, дуудлага өгөх боломжтой.

Төлбөр хэний дансанд ордог вэ?

СӨХ-ийн өөрийн QPay болон банкны дансанд шууд орно. HomeHub мөнгийг дундаас нь барьдаггүй — зөвхөн төлөлтийг айл бүрт бүртгэж, тулгана.

Одоо Excel дээр байгаа бүртгэлээ яах вэ?

Байр, айлын жагсаалтаа өгөхөд л болно. Системд оруулахад нь бид тусална.

Контор ашиглаж болох уу?

Болно. Усны тоолуурын заалт, байцаагчийн баталгаажуулалт, сарын нэхэмжлэх зэрэг конторын тооцоонд хэрэгтэй боломжууд бүгд бий.

Туршилтын хугацаа дуусахад юу болох вэ?

Үргэлжлүүлэх эсэхээ та шийднэ. Үргэлжлүүлбэл өрх бүрээс сард 650₮ төлнө, өөр нэмэлт төлбөргүй.

Мэдээлэл хэр аюулгүй вэ?

Байгууллага бүрийн мэдээлэл бусдаас бүрэн тусгаарлагдсан. Оршин суугч зөвхөн СӨХ-өөс баталгаажуулсан өөрийн айлын мэдээллийг харна.

Танай СӨХ-д үзүүлье

Имэйл бичээрэй. Системээ танилцуулж, туршилтын хугацаанд үнэгүй нэвтрүүлэхэд тусална.